ТНБД асан Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилохыг дэмжив

Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр /2023.06.02/ болж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаярыг аймгийнхаа Засаг даргаар томилохыг дэмжжээ.

Хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 57 хувь нь түүнийг Засаг даргаар томилохыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна. Г.Өнөрбаярын хувьд 2016 оноос хойш Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлөгдсөн байсан юм.

Тэрбээр, МАН-ын Удирдах зөвлөлийн 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд оролцогчдын  76 хувийн дэмжлэг авч Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон. Тэгвэл өнөөдөр Г.Өнөрбаяр нь Завхан аймгийг удирдах үүргийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны олонхийн саналаар хүлээжээ.

Төгссөн сургууль, мэргэжил

1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль,
2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),
2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал

2001-2003 МУИС-ийн НШУС-д цагийн багш
2003-2005 МУИС-ийн НШУС-д дагалдан багш
2005-2007 МУИС-ийн НШУС-д багш
2007-2009 МУИС-ийн НШУС-д дэд профессор
2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн
2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга
2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн
2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга
2016.09.21 Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments